Монгол улсын тамирчид оюун ухааны олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлсээр байгаа билээ. Тэгвэл энэ удаад Малайз улсад болсон Соробан сампингийн олон улсын тэмцээнд түрүүлж улсынхаа нэрийг дуурсгажээ. Энэхүү тэмцээнд 40 орны 3000 хүүхэд оролцсоноос Монгол улсын тамирчин долоон настай Чинбатын Маргад охин бусдыг тэргүүлж алтан медаль, цомын эзэн болжээ. Тэрээр лхагва гаригийн 14.30 цагт эх орондоо ирнэ.