Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэн урилгаар энэ сарын 12-15-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлалын хүрээнд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, Японы парламентын тэргүүнд бараалхан, хоёр улсын найрамдлын бүлгийн төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны банк зэрэг байгууллагуудын төлөөлөл Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхах аж. Үүнээс гадна Монгол, Японы төр, хувийн хэвшлийн есдүгээр зөвлөлдөх уулзалт, Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллагын хамтран зохион байгуулах бизнес форумд оролцохоор төлөвлөсөн байна.