Амбер Херд шүүхэд өмгөөлөгч Саманта Спекторынхоо хамт очиж гэрэл зургуудыг баримт болгон үзүүлжээ. Жил гаруй хамт амьдрахдаа Жонн Депп түүнд хэд хэдэн удаа гар хүрсэн гэж мөн мэдүүлсэн байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн бямба гаригт айфоноор нүүрийг нь цохьж, хацрыг нь хөх няц болгожээ.
Деппийн эх саяхан өөд болсон бөгөөд эхтэйгээ тун ойр харилцаатай өссөн тэрбээр бухимдан гэрийнхээ тавилга, хэрэгслүүдийг нураажээ. Энэ үед Амбер Херд утсаар нэгэн найзтайгаа ярьж байсан бөгөөд үүнд нь Депп уурлан зодсон гэнэ. Амбер Херд утсаа таслахаасаа өмнө \”Цагдаа руу залгаарай” гэж хашгирч амжсан байна. Ингээд найз нь цагдаа руу залгаж, хэргийн газар ирэхэд Жонни Депп гэрээсээ гараад явчихсан байжээ. Цагдаа нар гомдол гаргаж, нөхрөө баривчлуулах эсэхийг асуухад Амбер Херд татгалзсан ч маргааш нь шүүхэд салах өргөдлөө шууд аваачиж өгсөн юм байна.
Одоогоор Жонни Депп шинэ киноныхоо танилцуулгаар дэлхийг тойрон аялж яваа тул хэрэг явдлыг нь түүний хуульч Лаура Вассер хариуцаж буй ажээ.