Хэдхэн хоногийн өмнө Унгарт байсан дүрвэгсдийн үймээний үеэр нэгэн эмэгтэй зураглаач хүүхдээ тэврэн гүйж байсан дүрвэгчийг дэгээдсэн нь олон нийтийг ихээр бухимдуулсан юм. Зураглаач бүсгүй тар даруй ажлаасаа халагдсан ба телевизийн зүгээс ” Бид хүнлэг бус үйлдэл гаргасан зураглаачыг ажлаас нь чөлөөллөө. Ийм үйлдэл гаргасан ажилтны өмнөөс мөн телевизийнхээ зүгээс уучлалт гуйж байна” хэмээн мэдэгдсэн юм. Зураглаач ганц дүрвэгчийг дэгээдсэн биш өөр олон хүнд ийм үйлдэл гаргасан нь бусад бичлэгээр нотлогдсон юм. Харин зураглаач бүсгүй өөрийн цахим хуудсаараа олон нийтээс мөн дүрвэгчдээс уучлалт гуйсан юм. Тэрээр \”Намайг эх хүний мөн хувь хүний үүднээс ийм үйлдэл гаргасан үнэхээр уучлаарай. Яг тэр мөчид би тэнд хүүхэд байгааг хараагүй. Би бичлэгийг дахин үзээд маш их цочирдсон. Яг тэр мөчид тэр хүн би биш байсан” хэмээн уучлалт гуйсан байна.
Б.Нараа