Өнөөдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт “Туушин” зочид буудалд Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт болно. Утас: 91915340
09.30 цагт МҮХАҮТ-д “Монгол Улсын сав, баглаа боодол үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн анхдугаар зөвлөлдөх уулзалт” болно.
10.30 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын явцтай танилцана.
11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д АТГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөлөөс “Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна” сэдвээр мэдээлэл хийнэ.
23.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Тайландын Чингмай хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-д атлетик бие бялдар ангилалд алтан медаль хүртсэн Монгол Улсын тамирчин Г.Угалзцэцэг эх орондоо газардана. Утас:99644774
Төрийн ордонд
09.00 цагт “Их танхим”-д “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” хэлэлцүүлэг болно.
11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулна.
11.00 цагт “Иргэний танхим”-д “МАНАН ДЭГЛЭМ БА АРД ТҮМНИЙ НЭГДЭЛ” нээлттэй хэлэлцүүлэг болно.
14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
16.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.