Эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад гормон их ялгаруулдаг учир арьс нь тослогтож, амархан бохирдож, нүүр нь хавар батгашиж, үрэвсэх нь их. Тиймээс болж өгвөл өдөрт 2-4 удаа маш сайн савантай бүлээн усаар угаагаад, дараа нь хүйтэн усаар шавшиж цэвэрлэх хэрэгтэй. Хэт тослогжоод байвал нойтон сальфетикаар арчаад өнгөлөг харагдана. Нүүр, ходоод хоёр амь нэгтэй. Нүүрний арьс өнгө алдаж батгашиж, хуурайшиж үрчийх нь гадаад, дотоод хоёр шалтгаанаас болдог. Хичнээн сайн, үнэтэй гоо сайхны хэрэгслийг түрхээд ч элэг, цөс ходоод хоол боловсруулах эрхтэн өвчлөлтэй бол үр дүн гарахгүй. Тиймээс дотоод эрхтэнээ эмчилгээ хийлгээд гаднаас нь хамгаалах шаардлагатай.