Царцааны нүүдлээс болоод ОХУ онц байдал
зарласан тухай тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ.
Орон нутгийн өмнөд хэсгээд царцааны нүүдэл дайрч
өнгөрсөн байна. Нүүдлийн улмаас үр тариа, эрдэнэшиш болон улаанбуудайн 800 га
газар сүйтжээ.
Албаны хүний мэдээлж байгаагаар \”үр тарианы
10 хувь сүйдсэн” гэв. Уг үйл явдалтай холбогдуулан яамны удирдлагууд ургац
хураалтын бүс нутгуудад онц байдал зарлаж, иргэд болон тариаланчдад сонор
сэрэмжтэй байхыг уриалжээ. Мөн царцааны нүүдлээс болж үзэгдэх орчин муудсан тул
иргэдийг алсын замд гарахгүй байх, автомашинаасаа татгалзахыг уриалсан байна.
Амар