\”Найман шарга” зах дээр нэг
ам.долларыг 1999 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг
2000-2001 төгрөгөөр зарж байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй
бол долларын ханш өснө гэдгийг эдийн засагчид сануулах болсон. Энэ оны хагас
жилийн байдлаар Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт 44 сая доллар
байна.
Мөн манай улсын төсвийн
дийлэнх хувийг бүрдүүлж ирсэн зэс, нүүрсний экспортын орлого муудсан, дэлхийн
зах зээлд үнэ нь унасан шалтгаанаар Монголд орж ирэх долларын урсгал царцаж,
дотоодын зах зээлд үнэ нь өссөөр байгаа юм.