Сайхан баярласан уу? Сайхан баярласаан.
Амны билгээс ашдын билэг гэдэгдээ. Монголчууд бид өнөөдрийг ийм мэндчилгээтэй угтацгааж, хүүхдээ хаана хэрхэн баярлуулсан, өдрийн халуун, замын түгжрэл зэргийг ярьсаар ажилдаа орцгоож байна. Өчигдрийн хувьд Чингис хааны маань талбай амрах завгүй баярлаж, хүүхэд багачуудын дуу шуугиан ихтэй өнжлөө.
Ер нь нийслэлдээ томоохонд тооцогдох бүхий л талбай дээр дүүрэг, албан байгууллагууд өөрсдийн онцлог бүхий баярын арга хэмжээг зохиож байгаа харагдсан. Гэхдээ сайныг үргэлж саар зүйл дагадаг хойно доо. Нийслэлийн төв талбай жилийн жилд хогонд дарагддаг байсан бол энэ жил харьцангуй багасч, баярлаж яваа хүмүүс ч ухамсар суужээ.
Харин хотын захаар бүх зүйл бахь байдгаараа. Хогон дундаа л баярлаж цэнгэлээ. Гэхдээ эдгээр хогийг харахад хүүхдүүд идэж уусан зүйлээ хаа хамаагүй шидлээд байгаа юм биш харин худалдаа үйлчилгээ хийсэн хүмүүс л ухамсаргүй, хариуцлагагүй байна гэж харагдлаа. Уг нь хоггүй сайхан баярлая гэдэг уриалгыг хотын дарга гаргасан ч, нэгдүгээр хороололд энэ уриалга дэмжлэг авсангүй.
Уг нь ийм байвал…
Уг нь зурагнууд \”Үндэстэн.мн\” сайтын өмч болно. Тиймээс зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулбарлах, олон нийтэд түгээхийг хориглоно.