-Монгол улсын Боловсролын тухай хуулинд сурагч нэг удаа анги алгасан суралцах боломжтой хэмээн заасан. Харин энэ заалт нь дунд болон ахлах ангийн сурагчдад хамааралтай бөгөөд бага ангийн сурагчдад огт хамааралгүй. Үүнийг Нийслэлийн боловсролын газрынхан тэр бүр мэдээд байдаггүй. Мэддэг нэгнээс нь асууж байхад мэддэггүй харьцааны соёлгүй зарим нь \”хуурай агсам\” тавих жишээтэй.-
Хэрвээ сурагч сурч байгаа тухайн ангийнхаа үзэх ёстой хичээлийг үзсэн, мэддэг бол шалгалт өгөөд анги алгасах боломжтой. Үүнийг хуульчилж, журам хүртэл гаргасан байдаг. Тодруулбал анги алгасах бол
- Хот, аймаг, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, 1-3-р байр эзэлсэн байх
- Алгасан суралцах ангийнхаа сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгыг танхимын бус хэлбэрээр бие даан бүрэн эзэмшиж, жилийн эцсээр 100 хувьтай шалгагдсан байх;
- Мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалтаар бүх хичээлүүдийн үнэлгээ 100 хувьтай шалгагдсан байх гэсэн үндсэн гурван шалгуурыг тавьдаг.
Энэ журмаар бол бага ангийн хүүхэд анги алгасах боломжгүй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл бага ангийн сурагчдийн дунд хот, аймгийн хэмжээний олимпиад, уралдаан, тэмцээн зохион байгуулагддаггүй. Зөвхөн үүнээс болж бага ангийн хүүхдүүд анги алгасан суралцах боломжгүй болж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү