Өнөөдөр Хүний эрхийн Үндэсний Комисс болон ХЭҮК-ын дэргэдэх Орон тооны бус зөвлөлийн төлөөлөл Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Энэхүү уулзалтаар хүүхдийн эрх, хамгааллын асуудал зэрэг хэд хэдэн асуудлаар ярилцаж тохиролцсон байна. Үүний хүрээнд ХЭҮК-ын ОТБЗ-ийн гишүүд Хүүхдийн эрхийн сургалт судалгааны төвийн хийсэн судалгааны тайланг нийтэд танилцуулсан байна. Мөн “Нарт Хангай” төвийн үйл ажиллагаа болон, ШШГЕГ-ын харъяа Хүүхдийн сургалт хүмүүжлийн төвд ажиллах зэрэг асуудлыг танилцуулсан байна.