Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Эх сурвалжийн мэдээллэснээр түүнийг танхимынхаа зарчмын эсрэг ажиллаж байгааг Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж сануулсан байна. Дэд сайд Б.Энхбаяр ч үүнийгээ зөвшөөрч, өргөдлөө өгсөн байна.
Тэрээр 2016 оны наймдугаар сарын дөрвөнд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож, хоёр жил гаруй ажилласан байна. Тэрээр дэд сайдаар томилогдохын өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан байна.