Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргыг томилох хуулийн хугацаа 2018.12.28 өдөр буюу маргааш дуусгавар болно. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл хотын даргад нэр дэвшүүлэх хүнээ танилцуулах учиртай. Танилцуулсан нэрийг маргааш НИТХ-аар хэлэлцэж, баталгаажуулах аж.
НИТХ-ын төлөөлөгчид хотын даргыг дотроосоо буюу төлөөлөгчдөөс сонгох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа билээ.
Улаанбаатар хотын даргыг огцруулах саналыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн ИТХ-д ирүүлж, энэ асуудлыг ИТХ-аар хэлэлцэн шийдвэрлэх байсан ч С.Батболд өөрөө хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Одоогоор Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хотын даргын албыг түр гүйцэтгэж байна.