Энэ жил Монгол улс үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ой болж байгаа билээ. Энэхүү ой болж байгаатай холбогдуулан Богд хааны ордон музейгээс нийгмийн зорилтот бүлгүүдэд үнэ төлбөргүй үйлчлэж эхэлжээ. Тухайлбал, Ерөнхий боловсролын сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 60-аас дээш насны иргэдэд тусгаар тогтнолоо сэргээсэн өдөр буюу энэ сарын 29-ийг дуустал үнэ төлбөргүй үйлчлэхээр болсон байна. Харин насанд хүрэгчид болон оюутнуудад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ. Музей насанд хүрэгчидэд 4000, оюутнуудад 1500 төгрөгөөр үйлчилдэг бөгөөд хөнгөлөлтийн хугацаа дуусахад хоёр хоног л үлдлээ.