Өчигдөр /2018.12.26/ 13.34 цагт “Багануур дүүргийн гуравдугаар хороонд нэг эрэгтэй хүн нас барлаа” гэсэн дуудлага дүүргийн цагдаагийн газарт ирсэн байна. Энэхүү дуудлагын дагуу хэргийн газарт очиж үзлэг хийхэд 37 настай О гэгч нь архи ууж согтуурсан үедээ өөрийн эцэг 75 настай Р гэгчийг зодож, амь насыг нь хохироосон байна.
Цагдаагийн байгууллага хэргийн газраас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй “Стандарт” /0.5 л/ архины шил, 45 см урттай гурилын модон элдүүр, төмөр иштэй алхыг эд мөрийн баримтаар түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.