Монголын хөрөнгийн биржийн хувьд 2018 он анх үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нэг жилийн дотор хамгийн олон хувьцаа гаргасан, хамгийн их арилжаа хийгдсэн жил болж өнгөрлөө. Өнгөрөгч онд зургаан компанийн үнэт цаасыг бүртгэж арилжсан, давхар бүртгэл үүсгэж анхны компаниа бүртгэсэн, даатгалын салбарын компанийн үнэт цаасыг бүртгэсэн зэрэг олон шинэ амжилтыг үзүүлжээ.
Энэхүү амжилтыг бататган өнгөрөгч онд нийт 210 тэрбум төгрөгийн хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа хийсэн нь мөн түүхэн дээд амжилт болсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх хамгийн өндөр амжилт болох 2012 оны үзүүлэлтээс даруй 45 хувиар өссөн дүнтэй байна.