Business Insider сайтаас 2014 оны хамгийн өрөвдмөөр 18
улсыг тодруулсан. Эдгээр улсуудын 14-т ардчилсан засагт Монгол Улс багтсан
таагүй мэдээллийг өмнөх долоо хоногт
хүргэж байлаа.
Экспортын
гадаад эрэлт тодорхойгүй болж, инфляц өсч, Засгийн газар нь мөнгө, санхүүгийн
бодлогоо алдсанаар ойрын хугацаанд эдийн засгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд
орохоор байгаа гэх шалтгаанаар манай
улс дэлхийн өрөвдмөөр улсуудын жагсаалтад багтсан юм.
Тэгвэл бас нэг
муу жагсаалтад багтчихлаа. Юу вэ гэвэл жуулчид \”үзэн яддаг” долоо орныхоо
нэгээр Монгол Улсыг нэрлэжээ. Энэ нь гайхуулаад, бахархаад байх зүйл лав биш. Цаашид
жуулчдыг татах, аялал жуулчлалыг сэргээх тухай мөрөөдөөд ч хэрэггүй болж
магадгүй байдал хүрэх нь.
Тravelversed
сайтад бичснээр \”Монгол Улс аялал жуулчлалын хил хязгаараа 15-хан жилийн өмнө
нээсэн. Засгийн газрын түвшинд аялал жуулчлалаа сэргээхээр оролдож байгаа. Гэвч
үндсэрхэг үзэлтэй бүлэглэл гадны жуулчдад халдсан мэдээлэл цацагдаж байна.
Үүнээс болж жуулчид Монгол Улсад аялахдаа болгоомжтой байхыг анхааруулах боллоо”
хэмээн бичжээ.
Амар