ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б. Батзориг, О.Батнасан, Х. Болорчулуун, Н.Оюундарь, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Г.Солтан, А.Сүхбат, Б.Ундармаа, Н.Учрал нарыг прокурорын байгууллагаас шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээллээ.
Эдгээр гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд өөрсдийн компани болон бусадтай хамтран байгуулсан компани дээр төсөл бичиж, зээл авсан гэх мэдээллийг өгсөн. Зарим нь зээлээ төлж барагдуулсан бол зарим нь өөрт хамааралгүй гэж мэдэгдэж байгаа. Гэхдээ хуулийн байгууллага тэднийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүү багатай зээл авсан уу, үгүй юу гэдгийг шалган тогтоох юм.