Эмэгтэй та өөрийгөө махлаг тарган гэж боддог уу? Мэдээж гэдэс харвингаасаа ичих өө сэвээ далдлах гээд л асуудал их байгаа биз. Үүнээсээ болоод загварлаг даашинз бие барьсан өмд зэргийг өмсөж чадахгүй өөрийнхөө сонирхсон стилийн хувцасыг хараад л өнгөрч байна уу? Тэгвэл таньд дараах зургууд тус болох болно. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд махлаг бүсгүйчүүд, моделиуд Европт ид модонд орж байгаа. Тиймээс өөрийн бие галбиртаа санаа зоволгүй сонирхсон стилийн хувцасаа тохируулан өмсөх нь эмэгтэй таныг илүү өөртөө итгэлтэй дэгжин, сайхан харагдуулах болно. Мэдээж бага зэргийн тохируулга хэрэгтэй шүү. Тачаангуй даашинз, бие барьсан бариу хувцас одоо таны сонголтонд орохоор боллоо.