Өнөөдөр МҮБХ-ноос нийт бөхчүүд болон бөх сонирхогчдод хандан цаг үеийн талаар мэдээлэл хүргэж, уриалга гаргалаа. Энэхүү уриалгад, шүүхийн шийдвэр эцэслэн гартал гүтгэлэг, муйхарлалд автахгүй, төөрөлдөхгүй байхыг тэдэнд уриалжээ. Мөн Үндэснйи бөхийн холбоо нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байгаа шалтгаан нь УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой гэдгийг дурьджээ.
Та бүхэнд МҮХБ-ноос гаргасан уриалгыг хүргэе.