Бэлгийн цөөнхийн анхдагчийн нэг Ганбууш бусаддаа эгчирхэж бааварладаг бололтой, нэгэнтээ трансжендер мисс Солонго руу их муухай дайрч, миний фэйсбүүк найзуудтай битгий найз болоод бай хэмээх үгийг доромж үгнүүдтэй хамт илгээснээс болж энэ хоёрын дунд тун ширүүхэн маргаан өрнөсөн. Олон нийтийн сүлжээнд олон нийтийн өмнө шүү дээ.
Тэгвэл өнөө өглөө Ганбуушийн дуучин Нара уруу дайрсан бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдав. Анхнаасаа захиалгатай болох нь тодорхой байсан энэ бичлэгтэй холбогдуулан трансжендер мисс Солонго өөрийн фэйсбүүк хуудастаа \”Сонгуулийн сизон манайхны
сэтгэлгээний ядуурлаа гэж! Надад ч иймэрхүү саналууд нилээн хэд ирсэн. Залуу
хүний хувьд хөдөлмөрлөхөөс, бурж суух зав байсангүй. Нас намба, нэр төр гэж
алга! Хүйсээ бус ухаанаа солиулах байж дээ. ЛГБТ хүмүүсийг хямдаар үнэлэх
хэрэггүй. Ганбууш минь. Монголчуудын таныг гэсэн хайр луу ус цацаж өөр хэн ч биш өөрөө өөрийгөө унагаалаа даа. Энэ бичлэгийнхээ захиалагчийг нийтэд болгож нэрээ цэвэрлэ” хэмээн нийтэлжээ.
Ямартай ч, трансжендер мисс Солонго дуучин Нара уруу зохион байгуулалттайгаар дайрсан нэг эзэнтэй хар пиарчдын үнэн төрхийг илчиллээ. Нөгөө талаас тэдний сонголт нь Ганбууш байсанд эмгэнэл илэрхийлье. Түүнчлэн Ганбуушаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд би өрсөлдөнө хэмээн хэлүүлж байгаа нь нэг нам гэлтгүй Ерөнхийлөгч гэдэг хүнийг Ганбуушаас илүү гарахгүй хэмээн дүгнэдгийнх нь илрэл гэлтэй. Улстөрийн өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй.
Төгс