Санхүүгийн зохицуулах хорооноос \”Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж эхэллээ. Өөрөөр хэлбэл, Хөрөнгийн биржийн 2012-2015-оны үйл ажиллагааг шалгах юм байна. Шаардлагатай тохиолдолд 2012 оноос өмнөх хугацааны үйл ажиллагааг хамруулан шалгана гэдгээ ажлын хэсгийнхэн хэллээ. Шалгалт энэ сарын 3-18-ны хооронд үргэлжилнэ.