Өчигдөр өглөө 06.00 цагийн үед Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд зорчиж байсан автобус Замын-Үүдийн хаалгыг мөргөж осол гаргасан. Ослын улмаас зорчиж байсан 37 хүн бэртэж, нэг эмэгтэй зорчигч болон жолооч нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.
Автобусанд зорчиж явсан 45 хүнийг сумын эмнэлэгт хүргэн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Биеийн байдал нь хэвийн зургаан зорчигчийг эмнэлэгээс гаргаж, хөнгөн гэмтэлтэй 37 иргэнийг өнөөдөр өглөө галт тэргээр Улаанбаатарт авчирсан байна. Харин биеийн байдал хүнд байгаа хоёр зорчигчийг ОБЕГ, ЗХ-ний 0303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран Улаанбаатарт авчирахаар өнөөдөр өглөө Замын-Үүдийг зорьжээ.
Замын цагдаагийн байгууллага ослын шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.