Улсын Ерөнхий прокуророоос УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсэнтэй холбогдуулж Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна. Ерөнхий Прокурор Л.Энх-Амгалан “УИХ энэ асуудал дээр нааштай хандана гэж найдаж байна. УИХ-ын гишүүн Б.Батзориг бүрэн эрхтэй байгаа учир мөрдөн байцаалтад саад учруулж байна. Цаашид ч учруулах болно” гэлээ.
Эдгээр гишүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах нөхцөл байдал илэрсэн тул гишүүний бүрэн эрхийг нь түр түдгэлзүүлэн шалгах саналыг прокурорын саналыг УИХ-ын Тамгын газарт ирүүлжээ.
УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүнтэй бөгөөд бүрэн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байна. Уг хороонд Ц.Нямдорж, Ч.Улаан, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нар багтдаг.