Эрчим хүчний зохицуулах хорооны ээлжит хорин нэгдүгээр хурал 2016 оны 6 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд болж нийт 18 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлаар хэлэлцсэн асуудлаас онцлон дурьдвал.
Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 2016 оны ЦЭХ-ний үйлдвэрлэлт, түгээлтийн төлөвлөгөө, хэрэглээний баланс шинэчлэгдэн батлагдсан тул Төв өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 3,95төг/квт.ц-аар шинэчлэн тогтоож 2016 оны долдугаар сарын нэгний өдрөөс мөрдөж эхлэхээр боллоо.
Мөн \”Санстеппе” ХХК-д Говьсүмбэр аймгийн Чойр хотод 50МВт-ын суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станц барьж байгуулах тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгож, \”Улаанбаатар сүлжээ” ХХК-ийн худалдаж авах цахилгааны болон цахилгаан түгээх, хангах тарифыг хэлэлцэн батлав.
Аймаг нийслэлийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох чөлөөлөх асуудлын хүрээнд Хэнтий аймгийн зохицуулах зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Сайханчулууныг түр томилж, Дархан-Уул аймгийн зохицуулах зөвлөлийн дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Р.Эрдэнэбаярыг томилохоор шийдвэрлэлээ.