Замын цагдаагийн газар, Нийслэлийн Агаарын чанарын албатай хамтран \”Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах” аяны хүрээнд Ялалтын талбай, МУИС, Зүүн 4-н зам, Баруун 4-н зам орчим нийт дөрвөн цэг дээр орчны агаарын бохирдлын хэмжээг тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнт үетэй харьцуулсан хэмжилтийг 2 үе шаттайгаар 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 04- ний өдөр буюу \”Автомашингүй өдөр” тус тус 08:00-18:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар нийслэлд хаах болсонтой холбогдуулан хэмжилт хийж үзэхэд:
NO2-азотын давхар ислийн агууламж автомашинтай өдрийн хэмжилтээр бүх цэгүүд дээр авто машингүй өдрийн утгаас 2 дахин давсан үзүүлэлттэй байгаа нь тээврийн хэрэгслийн түлшний шаталтаас уг хий замын дагуух орчинд ихээхэн хэмжээгээр хаягддаг болохыг харуулж байна.
Хэмжилтээр тодорхойлогдсон SO2-хүхэрлэг хийн агууламжийг доорхи графикт үзүүллээ.