Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан \”Цензургүй сурвалжлага\” нэвтрүүлгээ бэлтгэхээр АНУ-ыг зорих гэж байсан боловч түүний хил нэвтрэх эрхийг хаасан байдаг. Гэсэн ч тэрээр оффшортой холбоотой бүхий л баримтуудыг гартаа оруулж чадсан гэдгийг дөнгөж сая өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Харин энэхүү материалуудыг олон нийтэд түгээх, задлах эсэхдээ эргэлзэж байгаа аж. Учир нь нэр дэвшигчдийн нэр хүндэд халдсан гэмт хэрэгтэн болчих вий гэдгээс зүрхшээгээд байгаа аж. Тиймээс ч хуулийнхнаас зөвлөгөө авахаар болсон байна.
Шар хүү