Казак түмний уламжлалт соёл, “Хаврын бүргэдийн баяр-2019”-ыг зохион байгуулах тов гарчээ. Энэ удаагийн баярыг гуравдугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү уламжлалт баяр нь үндэсний хувцасаар гоёсон бүргэдчин шуун дээрээ бүргэдээ суулган, ан хийхэд сургасан морьтойгоо жагсан орж ирснээр эхэлдэг. Баярын үеэр хамгийн сайхан хувцас, морь, бүргэдийн тоноглолтой бүргэдчинг шалгаруулна. Мөн бүргэдийн ан барих чадварыг шалгадаг. Ингэхдээ, уулын орой дээр байгаа бүргэд уулын бэлээс дуудах эзнээ хамгийн түрүүнд таньж шуун дээр нь ирж суунаар оноо өгдөг.
Мөн энэхүү баярын үеэр Кекпар буюу тулам булаалдах, газраас зоос шүүрэх зэрэг казах ардын уламжлалт тоглоом болон өөрсдийн зан заншил, ахуй соёлыг жуулчдад танилцуулна.