Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Г.Тэмүүлэн нар УИХ-ын тараах бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү самбарт Ардчилсан намын долоон гишүүн, МАН-ын таван гишүүн гарын зураад байсан бөгөөд өнөөдрөөс ийнхүү тэнцлээ. Гарын үсэг зурсан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Монголын төрийн дархлааг сулруулсан хуулийг УИХ баталж байгаа учраас их хурлыг тараах энэхүү бичигт гарын үсэг зурлаа. Ер нь бол албан тушаалын хүсэл сонирхол, шуналыг хуулиар хязгаарладаг. Энэ хүсэл, шуналыг хязгаарласан хуулийн зохицуулалтыг Үндсэн хуулиар хийх ёстой гэдгийг ярьж байсан. Тэгвэл өнөөдөр албан тушаалын төлөөх хүсэл сонирхлыг улам нэмэгдүүлэх хуулийг өнөөдөр УИХ-аар баталлаа. Тиймээс цаашид УИХ тарж, үйл ажиллагаагаа зогсоох ёстой гэж үзэн гарын үсэг зурлаа” гэх тайлбар өглөө.
Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Улс төрийн нөхцөл байдал их ээдрээтэй болж байна. Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар эрх барих төрийн дээд байгууллага нь Монгол төрийн дархлааг байхгүй болгож байгаа ийм үйлдэл хийж болохгүй” гэж үзэж, өөрсдийн гарын үсэг зурж байгаагаа тайлбарлалаа.