Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос энэ сарын 6-15-ны өдрүүдэд БНХАУ-ын Таерзиун, Жинан хотноо Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн олон улсын их наадмыг зохион байгууллаа. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон спортын мастер Ш.Даваадорж 3 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль хүртжээ.
Ш.Даваадорж нь Дэлхийн цомын аваргын тэмцээний нийлбэр дүнгээр 2016-2017 оны цуврал тэмцээнд чансаагаараа дэлхийд 4 дүгээр байр, 2017-2018 оны цувралд долдугаар байранд шалгарч Дэлхийн өвлийн хүйтэн усанд сэлэлтийн спортын түүхэнд бичигджээ. Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн холбооноос зохион байгуулсан тус тэмцээнд 26 улсын 1200 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон байна.