АНУ-ын “Вашингтон пост” сонин 1994 онд сүүлийн 1000 жилийн шилдгийн шилдэг хүн шалгаруулах санал асуулга явуулахад Монголын Чингис хаан дэлхийд хамгийн олон санал авч шалгарчээ. Бид ч төрийн ордоныхоо хойморт хааныхаа хөшөөг залж төв талбайгаа” Чингис” -ийн хэмээн нэрлэсэн. Харин 2016 онд МАН манай намыг үндэслэгч Д.Сүхбаатар болвоос Чингисээс хамаагүй их гавьяатай тул “Сүхбаатар”-ийн талбай хэмээн эгүүлэн нэрийдсүгэй гэж шийдвэрлэсэн. Яг үнэндээ Д.Сүх бол Бодоо, Данзан шиг МАН-ыг байгуулахад оройлон оролцоогүй, энэ намын дарга ч байгаагүй, хувьсгалт бүлгэмийн ерийн гишүүн, цэргийн яамны сайд, жанжин л байсан.Харин Данзан бол энэ намыг байгуулж, даргыг нь хийж явсан хүн. Харамсалтай нь МАН их хурлыхаа үеэр түүнийг өнөөгийн энэ нийгмийг байгуулах санал гаргасных нь төлөө баривчилж шүүхийн биш, намыхаа шийдвэрээр тэр өдөр нь буудчихсан. Ийнхүү олон улсын намуудын түүхэнд намыхаа их хурал дээр, даргаа барьж, намыхаа шийдвэрээр цаазалсан ганц намаар тэмдэглэгдсэн түүхтэй. Үүндээ бантаж, булайгаа нуух зорилгоор Сүхбаатарыг зохиомлоор тодруулж 100 жил ард түмэн, үр хүүхдүүдээ хуурлаа. Үнэнийг хэлэх цаг нь болоогүй юу. Тэгсэн нөгөө Чингисээсээ харамласан Сүхбаатарын талбайнхаа урд хэсгийг нь зарчихсан байна гэх юм.
В.Сумъяасүх