Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа \”Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлыг зохион байгуулах тухай” А/727 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Авто худалдааны цогцолборын инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажлын жагсаалтыг баталлаа.
Батлагдсан зураг төслийг боловсруулахад шаардлагатай 1 тэрбум 42 сая төгрөгийн 528 сая 800 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан Авто худалдааны цогцолборын авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, 513 сая 200 мянган төгрөгийг Авто худалдааны цогцолборын зогсоолын борлуулалтын орлогоос санхүүжүүлэхийг \”Авто худалдааны цогцолбор\” ОНӨААТҮГ-т тус тус даалгав.
Батлагдсан төсөл, арга хэмжээг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг \”Авто худалдааны цогцолбор\” ОНӨААТҮГ, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт үүрэг болголоо. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, гүйцэтгэл үр дүнг тооцон ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрт даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 32 ДУГААР ХОРООНЫ
НУТАГ ДЭВСГЭР ДЭХ АВТО ХУДАЛДААНЫ ЦОГЦОЛБОРЫН
ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ЗУРАГ ТӨСЛИЙН
АЖЛЫН ЖАГСААЛТ
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг | Төсвөөс 2015 онд санхүүжих дүн |
Авто зогсоолын борлуулалтын орлогоос санхүүжих дүн |
1 | Авто худалдааны цогцолборын дуудлага худалдааны 12 байршлын эскиз зураг | 2015 | 77,4 | 39,3 | 38,1 |
2 | Авто худалдааны цогцолборын дулаан хангамжийн зураг төсөл | 2015 | 375,4 | 190,5 | 184,9 |
3 | Авто худалдааны цогцолборын ус хангамж, ариутгах татуургын зураг төсөл | 2015 | 222,3 | 112,8 | 109,5 |
4 | Авто худалдааны цогцолборын цахилгаан хангамжийн зураг төсөл | 2015 | 234,1 | 118,8 | 115,3 |
5 | Авто худалдааны цогцолборын холбоо хангамжийн зураг төсөл | 2015 | 40,0 | 20,3 | 19,7 |
6 | Геодезийн зураглал | 2015 | 5,9 | 3,0 | 2,9 |
7 | Геологийн дүгнэлт | 2015 | 29,0 | 14,7 | 14,3 |
8 | Ногоон байгууламж, нуур, явган талбайн тохижилтын зураг төсөл | 2015 | 57,9 | 29,4 | 28,5 |
ДҮН | 1042,0 | 528,8 | 513,2 |