УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэл
амтайхан МАХН-аас гарч МАН-д орсон билээ. Улстөрийн ертөнцөд нам сольсон хүнийг
урвагч хэмээн цоллодог шинэ нэр томъёо үүсэн бий болоод байгаа бөгөөд үүнтэй
адилаар Д.Тэрбишдагвыг \”урвагч” хэмээн хашгирч байсан нэгэн эмэгтэй нас барсан
гэх мэдээллийг жирийн иргэдийн зүгээс өгөөд буй.
Тэгвэл харамсалтайгаар нас
барсан энэ эмэгтэй Д.Тэрбишдагва гишүүний УИХ-ын сонгуулийн 74-р
тойрогт нэр дэвшиж байгаатай холбогдуулан Сонгинохайрхан
дүүргийн 24-р хорооны иргэд, сонгогчидтой хийх уулзалт дээр нас барсан 60 орчим
насны эмэгтэй мөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Д.Тэрбишдагва
гишүүний энэхүү уулзалт дээр нэгэн настай эмэгтэйн бие
гэнэт муудаж, эмнэлгийн яаралтай тусламж ирэх үед нас барсан юм. Улмаар УИХ-ын гишүүн, 74 дүгээр тойрогт
нэр дэвшигч Д.Тэрбишдагва талийгаач эмэгтэйн гэрт очиж эмгэнэл илэрхийлсэн юм. Ер нь энэ мэт УИХ-ын сонгуульд оролцогч нам эвсэл
болон нэр дэвшигчийн хуралд өндөр настай иргэд болгоомжтой оролцож, биеэ бодож, бухимдахгүй байхгүй бол сонгуулийн
сурталчилгаа дөнгөж эхэлж байхад хоёр ч хүн амь насаа алдсан явдал боллоо.
Үүнээс өмнө 6 сарын 4-нд АН-аас нэр дэвшигчидХУД-ийн иргэдтэй уулзах үеэр хуралд оролцож үг хэлсэн нэгэн өндөр настай иргэн нас барсан юм. Эцэст нь, иргэд сонгогчид энэ мэтээр төрийн
түшээдийн хийж буй үйлдэлд бухимдаж өөрсдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах нь \”төрийн төлөө оготно боож үхнэ” гэгчийн үлгэртэй яг ижил зүйл юм. Тиймээс түшээдэд
огтхон ч хамаагүй, нөлөөлөхгүй асуудлаар өндөр настнууд өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байх нь дээр болов уу.
Төгс