Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 14. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны \”Муу нүүрт\” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 9. Ангараг гараг. Тугчин одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 49 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой хэмээжээ.