Өчигдөр “Хуульчдын талбай”-д Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсангийн шүлэг, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу “Аав, ээж хоёр минь” дуунд зориулсан хүндэтгэлийн хөшөөний нээлт боллоо.
Энэхүү хөшөөний нээлтэд уг дууны зохиолч болох АУЗ Т.Галсан, Төрийн шагналт, УГЗ Б.Шарав, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Мөн Дуурь бүжгийн эрдмийн театрт хүндэтгэлийн тоглолт болсон байна.
Анх энэ дууг Зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасан дуулж олны хүртээл болгосон бөгөөд дууны 35 жилийн ойд зориулж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн санаачлагаар энэхүү хөшөөг босгожээ.
Урлагийн сор болсон энэхүү бүтээлийг Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт дуучин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин зэрэг алдартнууд Монгол Улс төдийгүй дэлхийн тайзнаа олны сонорт хүргэж байсан билээ.
энэхүү дууг Ардын жүжигчин Х.Уртнасангийн дуулснаар сонсохыг хүсвэл https://youtu.be/tVS-5qCved0 дарна уу.