Өнгөрөгч баасан гаригт Завхан нутгийнхны нэгдсэн золголтод зориулж Монгол бөхийн өргөөнөө хүчит бөхийн барилдаан болжээ. Тус барилдааанд Улсын гарьд Б.Гончигдамба, Улсын харцага Ш.Уламбаяр, Улсын начин Б.Чимэдвандан нарын улс, аймгийн цолтой хүчит 56 бөх хүч сорьсон байна.
Энэхүү хүчит бөхийн барилдаанд Б.Гончигдамба гарьд зургаан даван түрүүлсэн бөгөөд өөрийн нутаг нэгт, “Болор цом-36” наадмын тэргүүн шүлэгч Б.Баттулгад түрүү бөхийн бай болох зурагтаа бэлэглэж, баяр хүргэжээ.
Хүчит бөхийн барилдаанд Завхан аймгийн Их-Уул сумын харьяат “Алдар” спорт хороо, “Тэргэн нуур” ХХК-ийн бөх, Улсын гарьд Б.Гончигдамба зургаа даван түрүүлж, Отгон сумын харьяат Улсын харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэсэн байна.