Олон улсын жүдо бөхийн холбооноос “European Judo Open Oberwart” тэмцээнийг өчигдөр Австрийн Оберварт хотод зохион байгууллаа.
Энэхүү тэмцээнд 35 орны 199 эмэгтэй жүдоч өрсөлдсөнөөс Монгол улсын жүдочид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж багийн дүнгээр хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.Тэмцээний 48 кг-ийн жинд зодоглосон Г.Наранцэцэг, 63 кг-ийн Б.Ганхайч нар алтан медаль хүртэж, 52 кг-д барилдсан Л.Сосорбарам мөнгөн медаль хүртсэн байна. Мөн 57 кг-д Л.Энхрийлэн шагналт тавдугаар байр эзэлжээ.
Г.Наранцэцэгийн хувьд Их Британи, Польш, ОХУ, БНХАУ-ын бөхчүүдийг ялсан бол, Б.Ганхайч Австри, Польш, Бразилын бөхтэй барилдаж аваргын алтан медаль хүртсэн байна.
Харин 57 кг-ын жинд хамгийн олон буюу 40 бөх барилдсанаас Л.Энхрийлэн Австри, Серб, Унгарын бөхчүүдийг ялсан ч Польшийн Анна Боровска, Японы Кана Томизавад ялагдан шагналт тавдугаар байрт орсон байна.
Тэмцээний нэгдсэн дүн гарахад Австрийн баг тамирчид хоёр алт, нэг мөнгөн медальтайгаар тэргүүлсэн бол Монгол, БНХАУ, Япон, Польшийн баг тамирчид удаах байруудыг эзэлжээ.