Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт Монголын уламжлалын нэгдсэн нам /МУНН/-аас нэр дэвшиж буй С.Хүрэлбаатар өчигдөр \”Зууны мэдээ” үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр нэр дэвшигчдийг Сонгуулийн хуулиа баримталж, шударга өрсөлдөхийг уриалахын сацуу \”Ардчилсан намын дарга бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд \”Өдрийн сонин”-ы 2016 оны зургадугаар сарын 10-ны өдрийн дугаарт \”Хувьцаагаа худалдах эрх энэ сарын 13-ны өдрөөс нээгдэнэ” гэсэн ярилцлага өгсөн нь, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг \”Тавантолгойн хувьцаанаас 30 хувийг төр иргэдээсээ 300 мянган төгрөгөөр худалдан авах боллоо” зэрэг ярилцлага өгсөн нь Сонгуулийн хууль зөрчсөн” гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр мөн \”2008 оны сонгуульд Ардчилсан нам 1,5 сая төгрөг, МАН 1 сая төгрөгийн амлалт өгч байсан. Энэ удаагийн сонгуульд ч тэд мөн адил арга хэрэглэж байна. Тиймээс З.Энхболд, Ч.Сайханбилэг нарыг сонгуульд оролцуулж болохгүй гэж үзээд, сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасах хүсэлтийг СЕХ-нд гаргасан” гэдгээ мэдэгдсэн юм.
Нинж