Өршөөлийн тухай хуулийг Хууль зүйн байнгын хороон дээр
хэлэлцэх явцад АТГ-аас хийсэн мэдээлэлд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Болд нарт
холбогдох хэргийг прокурорын байгууллагад хүргүүлсэн тухай дурьдагдсан. Хоёр
гишүүний хувьд шалгагдаж байгаа ямарч асуудал байхгүй хэмээн тухай үед мэдэгдэж
байсан юм.
Гэхдээ АТГ-аас байнгын хорооны хуралдааны үеэр хийгдсэн
мэдээлэл учраас үндэслэлтэй хэмээн хүлээн авч байлаа. Улмаар хоёр гишүүд ямар
хэрэгт холбогдсон талаарх дэлгэрэнгүй мэдээллүүд ихээр цацагдсан юм.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Өршөөлийн
хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэсэгчлэн тавьсан хоригийг
хэлэлцэх үеэр УИХ-ын Ё.Отгонбаяр Улсын Ерөнхий прокуророос шалгагдаж байгаа нь
үнэн эсэх талаар асуулт тавьлаа. Түүний асуултад УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат \”БСШУЯ-ны
үйл ажиллагаатай холбогдуулан иргэдийн гаргасан гомдлын дагуу 2013 оны 6 дугаар
сарын 5-ны өдөр Ё.Отгонбаярт үүсгэсэн эрүүгийн хэрэгт гэрч, хохирогч, холбогдох
этгээд байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг түтгэлзүүлсэн. Мөн УИХ-ын гишүүн
Ё.Отгонбаярыг сэжигтнээр тооцсон прокурорын дүгнэлт байхгүй” гэж хариулав.
Амар