Шадар сайд
Ц.Оюунбаатар өөрийн цахим хуудаснаа их л \”гомдолтойгоор” сэтгэгдэл оруулав.
Түүнийг хэн нэгэн шагналаар албан тушаалд очсон гээд л гоочлоод байсан бололтой
юм. Ер нь \”Шударга ёс” эвслийн бүлгээс томилогдсон сайд нарт нэг ижил зовлон
бий. Тэр нь оймсонд хавчуулагдах буюу намын даргын ивээл. Тиймээс ч тэдгээр
сайд нарыг дарга даа үнэнч байсны шагналт том албан тушаалд очлоо гэж үзэх хүн
олон байна.
Харин Шадар сайд
Ц.Оюунбаатар үүнд \”гомдож”. Улмаар \”Би бол 40 жил төрд зүтгэж байж Шадар сайд боллоо.
Түүнээс би хэн нэгнээс шагнал аваагүй” хэмээн учирлан бичжээ.
Ингээд гомдлоод
байвал З.Баянсэлэнгэ, Н.Батцэрэг, АН-ын М.Зоригт, Г.Баярсайхан нарт ч гомдоллох
шалтгаан бий. Гэхдээ одоо төрийн том албанд очсон хүн \”би хэн нэгнээс шагнал
аваагүй … оймсонд хавчуулагдаагүй … эротик биш … хүнд зодуулаагүй” гээд
бичээд байх цаг биш. Улс орон, ард түмний амьдрал хэцүү байна. Бодлогын чухал
яамыг толгойлж буй хүмүүс элдэв гомдол бичиж байхаар ажилдаа түргэн гаршиж,
амжилт гаргахаа л бодох хэрэгтэй байна.
Амар