Л.Гансүх нарын 3 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ шүүх бүрэлдэхүүнийг томилсон тус шүүхийн ерөнхий шүүгчийн захирамж байхгүй тул бүрэлдэхүүнээс татгалзаж байна хэмээснээс шүүх хурал түр завсарласан юм.
Шүүгдэгчдийн өмгөөлөгчид тус шүүхийн ерөнхий шүүгч М.Алдарын гаргасан захирамжтай танилцсан тул шүүх хурал дэгийн дагуу үргэлжилж байна. Хурлын үеэр өмгөөлөгчид хуульд заасан эрхийн дагуу хавтаст хэргээс хэд хэдэн материал хуулбарлаж авах гэтэл Х.Идэр шүүгч татгалзсан хэмээсэн. Энэ талаар шүүхээс тодруулахад өмгөөлөгчид хавтаст хэрэг дэх \”Маш нууц”-ын зэрэглэлд бүртгэгдсэн материал хуулбарлаж авахыг хүссэн учир хуулийн дагуу татгалзсан гэлээ.
Ийнхүү олны анхаарал татаж, 4 удаа хойшилсон энэхүү хэргийг шүүх хурлыг хойшлуулах туйлын хүслэнд автсан өмгөөлөгчид нь бүхий л арга саам сүвэгчилж, шүүх шүүгчдээс \”томруулдаг шил”-ээр өө хайсаар байгаа нь яг одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй Өршөөлийн хуультай холбоотой нь хэнд ч ойлгомжтой.
Түүнээс өмгөөлөгчдийн шалтагласанчилан шүүх бүрэлдэхүүнийг томилсон ерөнхий шүүгчийн захирамжийг 80 жилийн түүхтэй Монголын шүүх мартах нь юу л бол…
эх сурвалж: ugluu.mn