Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн “О”-гийн “Истана” загварын бага оврын автобус Хэрлэн голоор зорчих үед мөс цөмөрчээ. Автобусанд 11 зорчигч байсан бөгөөд энэ үеэр хүний амь нас эрсдээгүй байна. Осол Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Энх зуслан” гэх газар болсон бөгөөд аймгийн төвөөс 25км, сумын төвөөс 12км-ийн зайнд оршдог газар юм.
Мөс цөмөрсөн тухай дуудлагыг 02.25-ны 21.25 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги хүлээн авч найман албан хаагч, нэг автомашинтай 21.56 цагт дуудлагын газар очжээ. Аврагчид ослын газар таван минут ажиллаж машиныг татан гаргасан байна.
Эх сурвалж: ОБЕГ