Казахстаны нийслэл Астана болон Улаанбаатар хотыг шууд холбосон агаарын замыг нээх болсноо SCAT Airlines компани мэдэгдлээ. Астана-Улаанбаатар хотын хооронд 3 цаг 20 минутын нислэг үйлдэх гэнэ.
Тус компани анхны нислэгээ ирэх зургадугаар сард хийхээр төлөвлөсөн байна. Компани долоо хоног бүрийн Даваа, Ням гаригуудад Боинг 737 агаарын хөлгөөр үйлчлэх аж.
SCAT Airlines нь 1997 онд байгуулагдсан хувийн компани бөгөөд 18 нисэх онгоцоор 33 чиглэлд агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг Казахстаны компани юм.
Эх сурвалж: Scat.kz