ЗТХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Гэвч энэ удаагийн шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул гуравдугаар сарын 18-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Шүүхийн албан ёсны мэдээлэлд:
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Б.Махбалд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон тул яллагдагч Б.Махбалдад холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 18-ны 10 цаг хүртэл хойшлууллаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Тамгын газар
Шүүгдэгч Б.Махбалыг тус яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэгт холбогдуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байгаа билээ.