Өвөрхангай аймгийн Хархорины Сум дундын шүүхийн прокурорын ажилтнууд цагдаагийн ажилтануудтай нийлж архи уун наргисны улмаас нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр дээрх төрийн албаныхан нийлж архидаж, прокурорын туслах ажилтан нь цагдаагийнхны машинд сууж явсан гэнэ. Улмаар хоорондоо маргалдан прокурорын ажилтныг цагдаа машинаасаа түлхэн унагажээ. Үүний улмаас араас нь явж байсан машины жолооч өмнөх машинаас унасан туслахыг дайрч амийг нь хохироосон гэх мэдээллийг өгсөн юм. Энэ хэргийн талаар цагдаа, прокурорынхноос тодруулахад “энэ хэрэг гурав хоногийн өмнө гарсан. ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдон хэргийн газар ажиллаж байгаа” гэсэн юм.