АНУ-ын ерөнхийлөгч болон БНАСАУ-ын удирдагч нар хоёр хоногийн турш уулзалт хийж өчигдөр хэлэлцээр амжилтгүй болсныг дуулган салцгаасан.
Уулзалт бүтэлгүйтсэнтэй холбогдуулж АНУ-ын зарим албан тушаалтан, Конгрессын гишүүд, улстөрийн шинжээчид Д.Трампыг дээд хэмжээний уулзалтаас ганзага хоосон ирлээ гэж буруутгаж эхэлжээ. Тэд энэхүү дээд хэмжээний уулзалтыг амжилттай болоогүйд ерөнхийлөгч Трамп болон түүний кабинетыг хүчтэй шүүмжилж байгаа юм. Учир нь дээд хэмжээний уулзалтын үеэр Доналд Трампын хуульч асан Майкл Коен АНУ-ын конгрессын нээлттэй сонсголд оролцож түүнийг чиглэсэн олон хурц мэдэгдэл хийсэн нь дайран дээр давс нэмсэн хэрэг боллоо гэж үзжээ. Мөн энэ хоёр таагүй үйл явдал нэгэн зэрэг болж байгаа нь Д.Трампын рейтингийг үлэмж ихээр унагасан хэрэг болжээ. Хэдий хоёр ерөнхийлөгч салсан ч хэлэлцээр албаны хүрээнд цааш үргэлжлэх аж.
Зарим улс төр судлаачийн зүгээс түүнд итгэл үзүүлэх эсэх талаар хүртэл хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн аж. Харин Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигчид “Тэр Ким Жон Уны асуудлыг газар дээр нь шууд шийдэж өгөхийг хүсээгүй. Доналд Трамп өөрийн бизнесийн хэлэлцээр хийх туршлагаа ашиглан АНУ-ын талд хамгийн ашигтай шийдвэр гаргуулах төлөвлөгөө боловсруулсан” гэсэн байр суурьтай байна.
Эх сурвалж: Reuters