Эх сурвалжууд “Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшинг өнөөдөр үүрээр баривчилсан гэх мэдээллийг өгч байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Түүнийг саатуулаагүй. Харин яг одоо байцаалт авч байна” гэсэн мэдээллийг өглөө.