Засгийн газраас баталсан 189 дүгээр тогтоолд 0,035 мм ба түүнээс нимгэн гялгар /нийлэг/ уутыг худалдаа, үйлчилгээнд ашиглахаар импортоор оруулж ирэх, үйлдвэрлэх, хэрэглэхийг ирэх гуравдугаар сарын 01-нээс эхэлж хориглосон.
Тэгвэл Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв иргэдийн дээрх хэрэглээг хангах зорилгоор эко даавуун тор, бичиг хэргийн цаасан дугтуй үйлдвэрлэж эхэлсэн байна. Мөн хүчин чадлаа нэмэгдүүлж 200 хүнийг ажлын байраар хангах боломжтой болжээ. Одоогоор энэ төвд 100-аад ажилчинтай, 70 орчим нь хараагүй иргэд байдаг ажээ.
Тус оёдлын цех 5 оёдолчинтой. Нэг оёдолчин өдөрт 60-70 тор оёдог. Захиалга сайн байвал үүнээс ч илүүг оёх боломжтой. Гялгар уутыг хязгаарлаж, даавуун уутны зах зээл тэлэхээр захиалга нэмэгдэх боломжтой. Нийтдээ 7-8 төрлийн уут үйлдвэрлэдэг. Даавуун торнууд зах зээлд 400-800 төгрөгийн хооронд зарагддаг байна.
Та нийлэг уутнаас татгалзаж, байгальд ээлтэй, эдэлгээ удаан даавуун торыг Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төвөөс хамгийн багадаа 400 төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Уутыг зөвхөн үйлдвэр дээрээс авах боломжтой.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 19-р хороолол, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн төв.
Холбоо барих: 70120060