Жилийн аль ч улиралд олон хөлийн жуулчдын цуваа тасардаггүй хотын жагсаалтыг Euromonitor International зах зээлийн судалгааны компани 2017 оны албан ёсны тоон үзүүлэлтүүдийг нь ашиглан гаргажээ. Энд жуулчдын тоог харгалзан хамгийн их хөл хөдөлгөөнтэй хотуудыг нэрлэсэн байна. Жагсаалтыг Хонгконг долоо дахь жилдээ тэргүүлжээ. Euromonitor уг жагсаалтаа гаргахдаа жуулчдын хамгийн ихээр зорчдог 57 орныг хамруулсан бөгөөд дотоодын албаны статистик мэдээллээс гадна нисэх буудал, зочид буудал, бусад аялал жуулчлалын салбарын эх сурвалжуудын мэдээлэлд үндэслэжээ.
25. Испанийн Барселона. 6,6 сая зочин хүлээн авчээ
24. АНУ-ын Лас Вегас. 6,77 сая
23. Италийн Милан. 6,68 сая
22. Чехийн Праг. 6,97 сая
21. Саудын Арабын Мекка. 7,18 сая
20. Тайландын Паттая. 7,49 сая
19. АНУ-ын Майами. 7,6 сая
18. Хятадын Гуанжоу. 7,96 сая
17. Японы Токио. 8,46 сая
16. Тайландын Пукет. 8,82 сая
15. Өмнөд Солонгос Сөүл. 8,8 сая
14. Тайванийн Тайфей. 9 сая
13. Италийн Ром. 9,56 сая
12. Туркийн Анталья. 10,86 сая
11. Хятадын Шеньжен. 11,42 сая
10. Малайзын Куала Лумпур. 12,15 сая
9. АНУ-ын Нью-Йорк. 12,3 сая
8. Туркийн Станбул. 12,41 сая
7. Арабын нэгдсэн Эмиратын Дубай. 14,26 сая
6. Дорнын Лас Вегас – Макао. 14,3 сая
5. Францын Парис. 15 сая
4. Сингапур. 16,87 сая
3. Английн Лондон. 18,58 сая
2. Тайландын Бангкок. 18,7 сая
1. Хонгконг. 26,69 сая