Тэд хэвлэлийн хурлаар дамжуулж \”Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтын нэр хүндийг хамгаалж, үнэн зөвийг ард түмэнд ойлгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн олон нийтийн зүгээс Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбоотой бичлэгийг хэвлэлийн хурлаар тараасанд түүнийг буруутгаж байгаа нь зохисгүй гэдгийг онцлов.
Түүнчлэн \”Сэтгүүлч Т.Алтаншагайд нэргүй илгээмжээр бичлэг ирсэн. Энэхүү бичлэгийг \”Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан ярилцаад Л.Эрдэнэчимэг гишүүн ёсгүй үйлдэл гаргасан байна. Хууль баталдаг төрийн түшээ буруу үлгэр жишээ үзүүлсэнд харамсаж, энэ мэдээллийг ард иргэдэд үнэн бодитой хүргэе гэж шийдсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн Тамхины хяналтын тухай хууль санаачилж, батлуулчихаад түүнийгээ өөрөө хэрэгжүүлэхгүй байгаад манай ТББ-ынхан шүүмжлэлтэй хандаж, тус бичлэгийг олонд хүргэхээр шийдсэн” гэж \”Иргэдийн шударга шүүх” ТББ-ын зохион байгуулагч С.Чинзориг хэлжээ.
Мөн \”Л.Эрдэнэчимэг гишүүн зээлсэн 50 сая төгрөгөө авахгүй гээд байсан. Гэтэл дөнгөж саяхан Х.Бат-Ялалтад зээлсэн 50 сая төгрөгөө эргүүлж авахыг хүссэн зурвас Л.Эрдэнэчимэг гишүүнээс ирсэн” гэж гар утсан дээрх зурвасыг харуулсан юм.
\”Х.Бат-Ялалт тэргүүнийг Л.Эрдэнэчимэг гишүүнээс 50 сая төгрөг шантаажилж авсан гэж олон хүмүүс бодож байна. Гэтэл тийм юм байхгүй. Х.Бат-Ялалт тэргүүн өнгөрсөн 10 жилийн турш хэн нэгэнд худалдагдаж үзээгүй, хуульч хүн. Нотолгоо баримттай зүйлийг дэлгэсэн нь түүний буруу биш” гэж \”Иргэдийн шударга шүүх” ТББ-ын Ерөнхий зохицуулагч Н.Дөлгөөн хэлсэн байна.